Орос, Монголын эдийн засгийн форум болно

Хуучирсан мэдээ: 2018.06.06-нд нийтлэгдсэн

Орос, Монголын эдийн засгийн форум болно

Орос, Монголын эдийн засгийн форум болно

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины санаачилгаар Улаанбаатар хотод  зургаадугаар сарын 7-8-ны өдрүүдэд “Орос-Монголын санаачилга 2018” арга хэмжээний хүрээнд эдийн засгийн форум болно.

Форум “Шангри-Ла ‘-д хоёр өдөр үргэлжлэх аж. ОХУ-аас эрчим хүч, цахим техник, машин үйлдвэрлэл, нисэх онгоцны үйлдвэрлэл, тээвэр, барилгын материал, харилцаа холбоо, мэдээллийн технологи, хүнс, хөдөө аж ахуйн машин механизм, хүнс боловсруулах тоног төхөөрөмж зэрэг эдийн засгийн гол салбаруудын 50 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл, Монголын 500 гаруй бизнесийн төлөөлөл  оролцох юм байна.

Энэ үеэр ОХУ, Монгол Улсын хамтын ажиллагааны хамгийн чухал асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсний зэрэгцээ Орос, Монголын компаниудын уулзалт, хэлэлцээ хийгдэх юм.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж