Энэ жил анагаахын чиглэлийн 12 их, дээд сургуулийг 3197 оюутан төгсчээ. Тус салбарын төгсөгчид ажлын байранд гарч, эрүүл мэндийн тусламж үзүүлэхийн тулд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалт өгдөг.
Шалгалтыг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс (ЭМХТ) зохион байгуулдаг бөгөөд шалгалтын тов одоогоор хараахан тодорхой болоогүй байна. Харин шалгалтын сорил нээлттэй болжээ. Тухайлбал, 14 чиглэлийн 8570 сорилыг ЭМХТ өөрийн цахим хуудаснаа (www.hdc.gov.mn) байршуулсан байна.
Р.Ренчиндулам