Анар жимснээс болж нэг эмэгтэй нас баржээ

Хуучирсан мэдээ: 2018.06.06-нд нийтлэгдсэн

Анар жимснээс болж нэг эмэгтэй нас баржээ

Анар жимснээс болж нэг эмэгтэй нас баржээ

Австралийн нэгэн эмэгтэй хөлдөөсөн анар жимснээс болж гепатитийн вирусээр халдварлаж нас барсан байна.

Албаны мэдэгдэж байгаагаар тус бүтээгдэхүүн нь Австралийн Creative Gourmet гэх компанийн ууттай хөлдөөсөн анар жимснээс халдвар авсан болохыг илрүүлж нэн даруй ард иргэддээ анхааруулжээ.

Үндэсний хэмжээнд А гепатитийн вирус илэрсний 24 нь уг бүтээгдэхүүнтэй холбоотой байжээ.

Мэргэжилтнүүд Австралийн өмнөд хэсгийн орчмын дэлгүүр, маркетүүдад зарагдаж байгаа анар жимсний бүтээгдэхүүнүүдэд шалгалт хийсэн байна. Египетэд ургасан анар жимс нийт 2000 уут зарагдсан байна. Өмнөд Австралийн эрүүл мэндийн ахлах мэргэжилтэн “ Хугацаа нь дууссан, он сарыг нь өөрчлөөд эргүүлээд зах зээлд гаргадаг бүтээгдэхүүнээс болж нэг хүн нас барлаа” гэжээ.

Элэгний А вирус нь Гепатитийн А вирусаар дамждаг элэгний хурц халдварт өвчин болно. Гол дамжих эх үүсвэр нь бие засаад гараа угаагаагүй А вирустай хүн орчноо бохирдуулснаас, мөн идэх юм, савтай уух юм ам дамжуулахад халдварладаг байна. 

эх сурвалж: bbc

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж