Капитрон банк дүрмийн сангаа дахин 16 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.06.06-нд нийтлэгдсэн

Капитрон банк дүрмийн сангаа дахин 16 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ

Капитрон банк дүрмийн сангаа дахин 16 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ

Сүүлийн жилүүдэд Монголын арилжааны банкууд дундаас хурдацтай хөгжиж буй банк болох Капитрон банкны хувь нийлүүлэгчид өнгөрсөн онд дүрмийн сангаа 10 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, нийт дүрмийн санг 50 тэрбум төгрөгт хүргэж байсан бол энэ оны 5 дугаар сард дахин 16 тэрбум төгрөгөөр дүрмийн сангаа нэмэгдүүллээ.

Капитрон банкны хувьд активын чанарын үнэлгээг маш амжилттай давсан банкуудын нэг бөгөөд Монголбанкнаас дүгнэлт ирсэн даруйд 16 тэрбум төгрөгөөр өөрийн хөрөнгийн хүрэлцээгээ зузаатгаснаар Олон улсын валютын сан болон Монголбанкнаас тавьсан шаардлагыг давуулан биелүүлсэн.

Дүрмийн сан нэмэгдсэнээр банкны төлбөрийн чадвар дээшилж, эрсдэл даах чадвар сайжирдагаас гадна нэг зээлдэгчид олгох зээлийн хэмжээ нэмэгддэг тул энэ нь Капитрон банкны харилцагчдын хувьд нэн таатай мэдээ болж буй юм.

Капитрон банкны хувьд 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай банк бөгөөд 2015 оноос хойш хөрөнгө оруулагчдын бүтэц болон удирдлагын багийн бүтцэд өөрчлөлтүүд орж, 2016 онд 2.3 дахин өсөлт хийж, Монголын хамгийн хурдацтай хөгжиж буй банкаар шалгарсан бол 2017 онд 49 хувиар активаа өсгөн ажилласнаар нийт активын хэмжээ 630 тэрбум төгрөг даваад байна.

Энэ дашрамд хэлэхэд Капитрон банк нь бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанарыг сайжруулж, харилцагчиддаа улам ойртуулан хүргэж буйгаас гадна нийгмийн хариуцлага, хувь хүний хөгжил, хүүхдийн хөгжил зэрэг үйлст санаачлагатай ажилладаг үндэсний шилдэг нийгмийн хариуцлагатай банкуудын нэг билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж