Насанд хүрээгүй охидыг хил дамнуулан, биеийг нь үнэлүүлсэн гэх хэрэгт холбогдоод буй эгч, дүүс болох Н.Атартуяа, Н.Атархишиг, мөн С.Энхжаргал нарт холбогдох шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд болох байсан ч хохирогч гэгдэх зургаан бүсгүй шүүх хуралд ирээгүй тул хурлыг хойшлууллаа. Ингэхдээ шүүх хурлыг есдүгээр сарын 29-нд хийхээр товлов.