Д.Нямсүрэн 17 жил сүмо барилджээ

Хуучирсан мэдээ: 2018.06.06-нд нийтлэгдсэн

Д.Нямсүрэн 17 жил сүмо барилджээ

Д.Нямсүрэн 17 жил сүмо барилджээ

Японы мэргэжлийн сүмо бөхөд барилдаж байсан Шёотэнро Д.Нямсүрэнгийн зодог тайлах ёслол өнгөрөгч долоо хоногт Токио хотод болсон билээ. Тэрбээр бэртэл гэмтэл, эрүүл мэндийн байдлаас болж өнгөрөгч нэгдүгээр сарын тэмцээнээс эхлэн зодог тайлж, Фүжишима дэвжээнд багшлах болжээ. 

Д.Нямсүрэн 2001 оноос эхлэн сүмод барилдаж эхэлсэн. Тэрбээр жюүрёод хоёр башё дараалан түрүүлж байсан юм. Мэргэжлийн дээд зиндаанд 25 башё барилдсан Д.Нямсүрэнгийн хувьд цаашид хүчтэй сүмоч төрүүлэн гаргахын төлөө ажиллах болно гэдгээ амалжээ.

Д.Нямсүрэн 2009 оны намрын тэмцээнд их аварга Хакүхо М.Даваажаргалыг давж, тухайн жилдээ Бүх Японы шинэ шилдэг тамирчны шагналыг хүртэж байжээ. Тэрбээр энэ барилдаанаа хамгийн их сэтгэлд хоногшсон барилдаанаар нэрлэсэн байна. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж