ХОТЫН ЦАГ АГААР
Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна.
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
СХД-ийн 14-р хороон дээр Нийслэлийн архивын газартай хамтран Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна. Холбоо барих утас:99127029
09.30
- Монголын анхны эмгэг судлаач эмч, анагаах ухааны доктор, профессор Базарын Гомбын мэндэлсний 90 жилийн ойд зориулсан “Эх, хүүхдийн эмгэг судлал” эрдэм шинжилгээний хурал, Хүүхдийн эмгэг судлалын тасаг, сургалтын танхимын нээлтийн ёслолын ажиллагаа ЭХЭМҮТ-ийн гуравдугаар байранд болно.
- Үндсэн хуулийн цэц хуралдана.
10.00
- Монголбанк дээр Валют зохицуулалтын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэлэлцүүлэг болно.
- НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдана.
11.00
Туркийн Улаан хавирган сар нийгэмлэгээс Чингэлтэй дүүргийн 14-р хорооны /5 буудал/ байранд зорилтот бүлгийн 115 айл өрхөд тус бүр 30 кг хүнсний тусламжийн бүтээгдэхүүн тараана. Холбоо барих утас: 89004465
‘Хамгаалах бүс, хамгаалал малгайн хэрэглээг хэвшүүлэх’ төслийн албан ёсны нээлт Д.Сүхбаатарын талбайд болно. Холбоо барих утас: 325044, 88080750, 91113191
‘Зөв гэр бүл, Зөв хүүхэд, Зөв нийгэм’ уриан дор зөв хандлага, зөв үлгэрлэлийг бий болгох зорилгоор “Алунгоо Эх” ТББ, “Монголын Эмэгтэйчүүдийн Хатан Эрдэнэ Холбоо”, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Гэр Бүл Хүүхэд Залуучуудийн Хөгжлийн Газар” , “Алдарт эх” цахим нэгдэл хамтран ‘MRS MONGOLIA WORLD 2018-ГОО ЭЭЖ’ улсын анхдугаар уралдааныг зохион байгуулж байна. Энэ талаарх “Монгол ньюс” мэдээллийн төвд Хэвлэлийн бага хуралтай.
‘Монголын Хуульчдын Холбоо’-ны гишүүн Г.Лхагвасүрэн Гэр бүлийн хүчирхийлэлттэй холбоотой асуудлаар хохирогчдыг оролцуулж баримт дэлгэн мэдээлэл хийнэ.
11.30
- ХҮН-аас Монгол Улс ‘Шанхайн хамтын ажиллагааны байгууллага’-д элсэх талаар мэдээлэл Үндэсний мэдээллийн төвд хийнэ.
- Улаанбаатар чуулгын байранд Инновацийн өдөрлөг, Инновацийн төвийн нээлтийн ажиллагаа болно.
18.30
- Алганы хээ романы тэргүүн дэвтрийн хэлэлцүүлэг Интерном их дэлгүүрт болно