Бага театруудын фестивальд 16 театр оролцож байна

Хуучирсан мэдээ: 2018.06.05-нд нийтлэгдсэн

Бага театруудын фестивальд 16 театр оролцож байна

Бага театруудын фестивальд 16 театр оролцож байна

Бага театруудын фестиваль Новосибирьск хотноо тавдугаар сарын 4-11-ний хооронд болж байна. Энэхүү фестивалийг ОХУ-ын Үндэстний театр зохион байгуулдаг.

Энэ жил уг фестивальд 16 театр оролцож байна гэж Үндэстний театрын хэвлэлийн алба мэдээлж байна. Фестивальд Свердловск, Тамбов, Калининград, Омск, Саратов, Иваново, Ленинград, Татарстан, Удмуртии, Красноярскийн театрын хамт олон оролцож байна.

Фестивальд оролцож байгаа театрууд өөр өөрсдийн бэлтгэсэн үзүүлбэр, тоглолтоо үзүүлж, харилцан ярилцаж, санал бодлоо хуваалцах юм. Мөн театрын урлагийн мастерууд хэлэлцүүлэг өрнүүлж, сургалт хийдэг.

Фестивалийн шилдэг театрын баг Москва хотноо Үндэстний театрын тайзан дээр тоглох эрхийг авдаг ажээ.

Фестиваль 2010 оноос хойш зохиогдож байгаа юм. Санаачлагч нь Үндэстний театрын уран сайхны удирдагч Евгений Миронов бөгөөд Соёлын яам дэмжин ажилладаг.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж