"Банкны салбар дахь төрийн оролцоо түр зуурын үзэгдэл"

Хуучирсан мэдээ: 2018.06.05-нд нийтлэгдсэн

"Банкны салбар дахь төрийн оролцоо түр зуурын үзэгдэл"

"Банкны салбар дахь төрийн оролцоо түр зуурын үзэгдэл"

ОХУ-ын банкны салбар дахь төрийн оролцоо ихэсч байгаа нь түр зуурын үзэгдэл, оросууд найдвартай, сайн банкийг хайсаар байна хэмээн Төв банкны ерөнхийлөгч Эльвира Набиуллина Төрийн Думад танилцуулга хийх үеэрээ мэдэгджээ.

Барууны орнуудын тавьсан хоригоос шалтгаалан ОХУ-ын банкны салбар дахь төрийн оролцоо нэмэгдэж байгааг Набиуллина тайлбарлалаа.

“Гэхдээ энэ бол түр зуурын үзэгдэл. Хоригт өртсөн банкуудын багц хувьцааг худалдахаар зорьж байна. Найдвартай, сайн банкны эрэлт байсаар байгаа” хэмээн Набиуллина хэллээ.

Санхүүгийн хоригоос шалтгаалан Оросын гурван том банк болох “Открытие”, Бинбанк, Промсвязьбанкны актив дахь төрийн оролцоо энэ оны эхний улиралд 59,2 хувиас 66,2 хувь болон нэмэгдсэн билээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж