ОХУ: Хиам болон боловсруулсан махны эрэлт буурч байна

Хуучирсан мэдээ: 2018.06.05-нд нийтлэгдсэн

ОХУ: Хиам болон боловсруулсан махны эрэлт буурч байна

ОХУ: Хиам болон боловсруулсан махны эрэлт буурч байна

Орост худалдаалагдаж байгаа махан бүтээгдэхүүний дөрөвний нэг орчим буюу 26 хувь нь хиам, зайдас, боловсруулсан мах байна хэмээн судалгааны GfK компани мэдээллээ. Энэ нь өнгөрсөн 2017 онтой харьцуулахад гурван хувиар буурсан үзүүлэлт ажээ.

Тус судалгааг 2017 оны долдугаар сараас 2018 оны гуравдугаар сар хүртэл ОХУ-ын том хотууд болон хөдөөгийн тосгодыг хамруулан хийжээ. Судалгаанд мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдаа эрхэлдэг 10 орчим аж ахуйн нэгж хамрагдсан байна. Чанамал болон утлагат хиам, зайдас, гахайн утсан гээд бүхий л төрлийн бүтээгдэхүүний борлуулалтыг судалжээ.

Ерөнхийдөө оросуудын дунд эрүүл амьдрах хэв маягийг дээдэлж, үүнийхээ илрэл болгон хиам болон амталсан, утсан махан бүтээгдэхүүнээс татгалзах хандлага сүүлийн үед давамгайлж байгаа юм. Энэ хандлагыг мөн нийтийн хоолны үйлчилгээ эрхэлдэг газрууд дагах болсон нь ийнхүү энэ төрлийн бүтээгдэхүүний хэрэглээ багасахад нөлөөлсөн гэж судалгааг хийгчид үзэж байна.

Гэхдээ хиаман бүтээгдэхүүний хэрэглээ Уралын баруун хойд хэсэг, Поволжье, төвийн бүс, Алс Дорнодод өндөр хэвээр байгааг судалгаа харууллаа.

Хиаман бүтээгдэхүүнээс чанамал хиамны эрэлт буураагүй байна.

Оросын мах болон махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч гол компаниуд нь Останкинский МПК, ABI PRODUCT, “Черкизово” групп юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж