Хятадын талд ажиллаж байсан Америк офицерыг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2018.06.05-нд нийтлэгдсэн

Хятадын талд ажиллаж байсан Америк офицерыг баривчилжээ

Хятадын талд ажиллаж байсан Америк офицерыг баривчилжээ

АНУ-ын Тагнуулын төв газрын офицер асан  Рон Роквелл Хансенг БНХАУ-ын засгийн газарт зориулан нууц мэдээлэл цуглуулсан хэргээр баривчиллаа гэж АНУ-ын хууль зүйн яамнаас мэдээлжээ. Холбооны мөрдөх товчоо Рон Роквелл Хансен 58 настай офицерыг Сиатл-Такома олон улсын нисэх онгоцны буудлаас БНХАУ руу нисэх гэж байхад нь баривчилжээ.

Яамны хэлж байгаагаар, Америкийн тагнуулч Рон Роквелл Хансен гэгчийг Хятадын засгийн газарт туслах зорилгоор үндэсний батлан хамгаалах салбарын талаарх нууц мэдээлэл дамжуулах зорилгоор 800,000 ам.доллар авсан ба улсын нууц задруулах гэж байсныг олж тогтоосон гэжээ. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Хуа Чуныинг энэ хэргийн талаар ямар нэгэн мэдээлэл аваагүй гэжээ. Тэрээр ‘АНУ, Хятадын хооронд жижиг маргаанууд бий ч харилцаагаа илүү сайжруулах хэрэгтэй’ гэж тодотгожээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж