Хорих 461-р ангид хоригдож байсан Ерөнхий сайд асан С.Баяр өнгөрсөн долоо хоногт сайд нарын хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй. Түүнд шаардлагатай эмчилгээ хийж байгаа бөгөөд биеийн байдал нь сайжирч байгаа гэв.
Энэ талаар улсын хоёрдугаар эмнэлгийн захирал Г.Баясгаланг “С.Баярын бие сайжирч байгаа. Одоогоор шаардлагатай эмчилгээ хийж байна. Гэхдээ өвчин нь архаг учраас тодорхой хугацаанд эмчилгээг үргэлжлүүлэх шаардлагатай байгаа” гэсэн тайлбарыг өгсөн юм. С.Баяр нарыг 30 хоногийн хугацаатай хорих шийдвэр шүүхээс гаргасан бөгөөд ирэх долоо хоногт суллах эсэх асуудлыг дахин шүүхээр хэлэлцэх хугацаа нь дуусгавар болж байгаа юм.
Т.ОД