Нэг хэсэг нам жим байсан “A-capella” хамтлаг бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулжээ. Тус хамтлагийн дуучин Одко АНУ-д кино найруулагчийн ангид суралцахаар явсан нь дөрвөн хоолой салгаж дуулдаг хамтлагийнханд салах шалтгаан болж, тус тусын замаа хөөцгөөсөн билээ. Тэгвэл хуучин “A-capella” хамтлагт байсан Доко, Чөөгий хоёр нь хамтлагийнхаа нэрийг авч үлдэн, хоёр эмэгтэй, нэг эрэгтэй дуучнаар “цус сэлбэн”, шинэ уран бүтээлээ туурвиж эхэлжээ. Хамтлагийн шинэ гишүүдийг танилцуулахад, “Эргээд ирээч”, “Чамайг хайрласан хэвээрээ” зэрэг дуунуудаараа олны танил болсон дуучин Эрка, мөн энэ жил СУИС-ийн эстрад дуулаачийн ангийг төгссөн нэгэн бүсгүй болон дуучин Х.Лхагвасүрэнгийн дуулсан “Хайртай” дууны клипэнд тоглосон залуугаар багаа бүрдүүлжээ. Шинэ гишүүдээр эгнээгээ нэмсэн ч тэд хуучны “A-capella” хамтлагийнхаа онцлогийг алдахгүйг зорьж байгаа аж.
Г.Даша