“АА Койн” цахим мөнгийг таницууллаа

Хуучирсан мэдээ: 2018.06.05-нд нийтлэгдсэн

“АА Койн” цахим мөнгийг таницууллаа

“АА Койн” цахим мөнгийг таницууллаа

Монголд өнгөрсөн гуравдугаар сарын 20-нд Азийн орнуудын Цахим Мөнгө, Блокчайн Бизнес Эрхлэгчдийн холбоог байгуулж, Ерөнхийлөгчөөр Кёкүшюзан Д.Батбаяр сонгогдон ажиллаж байгаа юм байна. Тус холбооноос Хятад, Японы хамтран гаргасан “АА Койн” цахим мөнгийг хөрөнгө оруулагч болон блокчайны технологи хөгжүүлэгч нарт танилцууллаа.

‘АА Койн’ цахим мөнгөний хувьд хувьд аль хэдийн 1.2 сая хэрэглэгчтэй болсон бөгөөд нэг өдрийн арилжаа нь 350 сая юаниар хэмжигдэж байна. Хятад, Японы хөрөнгө оруулагчид ирэх гурван сарын хугацаанд 20 орчим улсад “АА Койн” цахим мөнгийг танилцуулах арга хэмжээг зохион байгуулах бөгөөд Монгол Улсад эхний танилцуулгаа хийлээ. Хөрөнгө оруулагчдын хувьд “АА Койн”-ыг дэлхийн эхний аравт орох хэмжээний exchange болгох зорилт тавьжээ. Биткойн нь зөвхөн 21 сая ширхэг олборлох бололцоотой бол АА цахим мөнгийг нийт хоёр тэрбум олборлох бололцоотой гэдгээрээ бусад цахим мөнгөнөөс давуу талтай юм байна. Энэ цахим мөнгө нь Этериум платформ дээр суурилсан бөгөөд өнөөдрийн ханш нь 12500 төгрөг юм.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж