Төрийн албан хаагчдын ажлын байрны шинжилгээ хийх үүрэг бүхий Ажлын хэсгийн хурал боллоо | News.MN

Төрийн албан хаагчдын ажлын байрны шинжилгээ хийх үүрэг бүхий Ажлын хэсгийн хурал боллоо

Хуучирсан мэдээ: 2018.06.05-нд нийтлэгдсэн

Төрийн албан хаагчдын ажлын байрны шинжилгээ хийх үүрэг бүхий Ажлын хэсгийн хурал боллоо

“Төрийн албаны тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн захирамжаар Төрийн албан хаагчдын ажлын байрны шинжилгээ хийх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан юм. Ажлын хэсгийн ахлагчаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар ажиллаж буй бөгөөд өнөөдөр тус ажлын хэсгийн анхны хурал боллоо.

Хурлаар Төрийн албаны зөвлөлийн “Ажлын байрны тодорхойлолт”, Удирдлагын академийн “Ажлын байрны шинжилгээ” илтгэлийг сонсч хэлэлцүүллээ.

Хурлаар төрийн албан хаагчдын ажлын байрны шинжилгээ хийх, арга зүйн зөвлөгөө өгөх, танилцуулах үүрэг бүхий дэд ажлын хэсгийг Удирдлагын академийн захирал С.Зүльфикараар ахлуулан байгууллаа. Дэд ажлын хэсэгт Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Удирдлагын академи зэрэг холбогдох байгууллага болон мэргэжлийн хуульч, судлаачдыг оруулахаар боллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2018-06-05 64.119.22.212

Хэрэгждэгсэн бол энэ харин зөв эхлэл байна.\nТөрийн албан хаагчдын ажлын ачаалал, чиг үүргийн давхардал гээд судалж тогтоох асуудал байдаг.\nХарин Ажлын хэсэгт судлаачид хир орж байгаа юм бол. Судалгааны үр дүнгээр шаардлагагүй орон тоог цомхотгох, нэгэтгэх г.м ажлууд хийж, төсвийг хөнгөлөх шаадлагатай

Avatar

ТӨРИЙН АЖЛЫГ “ЯС” ХИЙХГҮЙ БОЛ БОЛДОГГҮЙ ЮМ ШҮҮ ДЭЭ. ЗАЛУУЧУУД АА. 2018-06-05 122.201.22.241

УИХ-ын 75 дугаар тогтоолд хэд хэдэн эргэлзээтэй заалт бий. 1/Цаг хугацаандаа хийж чадах эсэх.7 дугаар сарын 1-ний дотор шинжилгээг хийж дуусгах боломж хязгаарагдмал.Ажлын хэсгийг маш их цаг алдаж байгуулж байна.2/”Шинжилгээний дүнг цалингийн зэрэглэл тогтооход ашиглана” гэж тогтоолд орсон нь оноогүй байна. Хоорондоо холбоотой боловч зорилго нь өөр АБ тодорхойлолт, АБ шинжилгээ, АБ үнэлгээ гэсэн ойлголтуудыг зөв ойлгож чадаж байна уу, үгүй юу.Цалин хөлсийг үндэслэлтэй тогтоохын тулд АБ үнэлгээг хийдэг. Энэ ажлыг мэргэшсэн хүмүүс хийдэг. Дэлхий дээр 3 том компани байдаг. Улс орнууд тэдгээртэй гэрээ байгуулж хийлгэдэг юм билээ.Бидэнд өгөх мөнгө алга гээд халтуурдаж болохгүй дээ.Манайд үнэлгээгээр мэргэшсэн хүн байхгүй.Уулаасаа энэ ажлыг хийж байгаагүй юм чинь яаж мэргэших вэ дээ. . 3/Тогтоолд орсон “цалингийн зэрэглэл” гэсэн нэр томъёо оноогүй байна. Манай төрийн албанд ийм нэр томъёо, ойлголт байхгүй.”Цалингийн шатлал”, “албан тушаалын зэрэглэл” гэсэн ойлголтууд л бий.Юу гэж бодож оруулсан юм болдоо. 3/Тогтоолд “цалин хөлсийг дордуулахгүй” гэжээ. ТАТХ, Хөдөлмөрийн тухай хуульд цалин хөлсийг хоёр янзаар тодорхойлсон.Ялангуяа энэ онд өгсөн урамшууллын мөнгө маргаан үүсгэх нэг сэдэл болох магадлалтай.УИХ-ын зөвхөн нэг тогтоол гэхэд л иймэрхүү байдалтай байна шүү дээ.Дээд байгууллагын ойлгомжгүй шийдвэрүүд практик дээр янз бүрээр ойлгогдоод, янз бүрээр хэрэгжээд, үүнээсээ болоод гомдол маргаан гараад байдаг юм л даа,Манай УИХ-ын ТГ, ЗГХЭГ, ТАЗ ажилтнуудаа тодорхой асуудлаар сайн мэргэшүүлвэл иймэрхүү “гологдол бүтээгдэхүүн” гарахгүй шүү дээ.Одоо тэгээд энэ Ажлын хэсэг ийм ойлгомжгүй УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлнэ гээд байдаг. ТӨРИЙН АЖЛЫГ “ЯС” ХИЙХГҮЙ БОЛ БОЛДОГГҮЙ ЮМ ШҮҮ ДЭЭ. ЗАЛУУЧУУД АА. Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа 2018.6.05\n\n

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж