Боловсрол, соёл шинжлэх ухааны яам сэтгүүлчдийн дунд “Дэлхийн жишигт хүрсэн боловсрол өөд тэмүүлж яваа Монгол Улс” сэдэвтэй бүтээлийн уралдаан зарлаж байна. Орчин цагийн боловсрол үүсч хөгжсөний 90 жилийн ойг угтаж хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн дунд зарлаж байгаа уран бүтээлийн уралдаан нь дараах болзолтой юм байна. Уралдаанд оролцогч хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид нь Монгол Улсын Засгийн газраас боловсролын талаар дэвшүүлсэн зорилт, түүний хэрэгжилт, үр дүнг бодитойгоор тод томруун харуулсан байхаас гадна хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэсэн байх шаардлагыг хангах учиртай юм байна. Шаардлагатай мэдээллийг уралдааны комиссоос авч болох бөгөөд уралдааны бүтээл хүлээж авах хугацаа ирэх есдүгээр сарын 12-ны өдөр дуусна. Уралдааныг дараах байдлаар шалгаруулж байр эзлүүлж дүгнэнэ.
Телевизийн шилдэг нэвтрүүлэг: /хугацаа 20 минут/
1-р байр 5 000 000 төгрөг
2-р байр 3 000 000 төгрөг
3-р байр 1 500 000 төгрөг
Радиогийн шилдэг нэвтрүүлэг: / 20 минут/
1-р байр 1 500 000 төгрөг
2-р байр 700 000 төгрөг
3-р байр 300 000 төгрөг
Сонины шилдэг нийтлэл / А-4-ийн 3-4 хуудас/
1-р байр 1 500 000 төгрөг
2-р байр 700 000 төгрөг
3-р байр 300 000 төгрөг
Сайтын шилдэг нийтлэл / А-4-ийн 3-4 хуудас/
1-р байр 1 500 000 төгрөг
2-р байр 700 000 төгрөг
3-р байр 300 000 төгрөг