“Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.” гэсэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн заалт нь Үндсэн хуулиар баталгаажсан шударга шүүхээр шүүлгэх болон шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхийг, мөн Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болох, Улсын дээд шүүхийн шийдвэр нь эцсийн байх тухай заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдааныг 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хийхээр товлоод байна.
Дээрх маргааныг өмнө нь Цэцийн хуралдаанаар хэлэлцэх байсан боловч Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хуралдаанд биечлэн оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр хойшлуулсан билээ гэж Цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.