Ники Минаж Эминем хоёр үерхэж байгаа юу?

Хуучирсан мэдээ: 2018.06.05-нд нийтлэгдсэн

Ники Минаж Эминем хоёр үерхэж байгаа юу?

Ники Минаж Эминем хоёр үерхэж байгаа юу?

Америкийн дуучин Ники Минаж рэппер YG-гийн Big Bank гэх шинэ дуун дээр Еминемийн тухай дуулсан. Энэ дууныхаа үглэдэг хэсгийг инстаграмдаа оруулсан нь рэпп оддыг үерхэж байна гэх шуугиан гарахад хүргэжээ. Минаж нэгэн фэнийхээ Эминемтэй үерхэж байгаа эсэхийг лавласан асуултад “Тийм” гэх хариулт өгсөн нь интернэтэд гал асааж, дараахан нь Эминем “Охин минь, чи үнэн гэдгийг нь мэдэж байгаа” гэсэн нь хоёр дуучны бүх фэнүүдийнх нь анхаарлыг татлаа.   

Инстаграмд өрнүүлсэн энэхүү постууд тавдугаар сарын 27-нд Бостонд болсон Хөгжмийн фестивалын тайзан дээр хүртэл үргэлжилж Эминем “Бостонд хэр олон хүн намайг Минажтай үерхээсэй гэж хүсч байна” хэмээн цуу яриаг бүр ч ил болгов. Цугласан олон фэнүүд нь дэмжиж байгаагаа илэрхийлэхэд “Би ч гэсэн” хэмээн тэрээр Минажтай дотно харилцаатай байж болохыг огт үгүйсгэсэнгүй.   

Минаж рэппер Меек Миллтэй үерхэж байгаад өнгөрсөн оны нэгдүгээр сард салсан бол Эминем эхнэр Ким Мадерсаас салаад удаж байгаа билээ.   

Эх сурвалж: Billboard

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж