Б.Дэлгэрсайхан Н.Золжаргалын фэн

Хуучирсан мэдээ: 2018.06.05-нд нийтлэгдсэн

Б.Дэлгэрсайхан Н.Золжаргалын фэн

Б.Дэлгэрсайхан Н.Золжаргалын фэн

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар Монголбанкнаас 2017 онд зохион байгуулсан ажлын талаар төв банкны ерөнхийлөгчийн мэдээллийг сонсох үеэр МАН-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Н.Золжаргалын бодлогыг магтаж, Н.Баяртсайханыг буруутгав. Тэрбээр “Монголбанкны ерөнхийлөгч сайн менежер байх ёстой. Гишүүд өмнөх ерөнхийлөгч Н.Золжаргал руу дайрч л байна. Н.Золжаргалд сайн ч, муу ч юм бий. Хийсэн юм байгаа. Бүх юмыг үгүйсгэж, харлуулж болохгүй” гэв. Мөн О.Чулуунбатын үед Монголбанкны бодлого сайн байсныг ч дурдав.

Ардчилсан намын үед Н.Золжаргал Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллахдаа инфляцийг нам төвшинд барих мөнгөний зөөлөн бодлого хэрэгжүүлсэн. Мөн Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд мах, шатахууны үнийг өсгөлгүй барьж чадсан ч  энэхүү бодлогоосоо болж хуулийнханд шалгагдаж байгаа. Түүнийг Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд гурван их наяд төгрөг хэвлэсэн гэж МАН-ынхан тэр тусмаа Т.Аюурсайхан голчон буруутгадаг бол  Б.Дэлгэрсайхан гишүүний  хувьд  Н.Золжаргалын бодлого бизнесийнхэнд ээлтэй, эдийн засагт зөв байсныг нэг бус удаа магтаж байлаа.  Ямартай ч  Н.Золжаргалын бодлого зөв үү, Н.Баяртсайханы бодлого сайн байсан уу гэдгийг цаг хугацаа харуулах биз.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж