Нүүр хувиргалтын гайхамшиг 3D будалт

Хуучирсан мэдээ: 2018.06.05-нд нийтлэгдсэн

Нүүр хувиргалтын гайхамшиг 3D будалт

Нүүр хувиргалтын гайхамшиг 3D будалт

Канадын Ванкуверт амьдардаг авъяаслаг нүүр хувиргагч Мими Чой (Mimi Choi) чөлөөт цагаараа өөрийн төсөөллөө ашиглан нүүр хувиргалтын гайхамшгийг үзүүлдэг байна.

Үүнийг нь 3D оптик дүрслэл буюу жинхэнэ мэт харагддаг хувиргалт юм. Хамгийн анх жирийн будалт хийдэг байсан боловч илүү бүтээлч сэтгэлгээг харуулсан өвөрмөц будалт хийх сонирхол нь түүнийг амжилтанд хүргэжээ.

Айх, гайхах зэрэгцэх түүний сонирхолтой нүүр хувиргалтууд инстаграм, фэйсбүүк зэрэг олон нийтийн сүлжээнд илүү алдартай. Түүний будалтуудаас санаа аван авъяасаа хөгжүүлж байгаа олон артистууд байдаг. Өвөрмөц нүүр хувиргалт хийхийн хажуугаар хуримын нүүр будалт, үс засалт хийдэг байна. Мими Чой Make Up For Ever, MAC, Sephora, Samsung зэрэг олон алдартай брендүүдтэй хамтарч ажилладаг байна.

т.занданмядаг 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж