Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн бие муудаж, өчигдөр Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хүргэгдсэн билээ. Түүний биеийн байдлын талаар Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захирал Г.Баясгалан мэдээлэл өгчээ. Тэрбээр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өчигдөр манай эмнэлэгт ирсэн. Мэс засал хийх оноштой байгаа. Түүнийг үзлэгт хамруулан шинжилгээнүүд хийгдэж байна. Маргааш мэс засал хийгдэнэ” гэжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнд шулуун гэдэсний хагалгаа хийхээр төлөвлөж байгаа бололтой.
Сануулахад, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээний асуудлаар АТГ-аас саатуулан шалгаж байгаа. Түүнийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-ны өдөр саатуулан хорьж, дахин хугацааг нь сунгасан юм.
Т.НОМИН