Мөнгөн усны хаягдлын агуулахтай танилцана

Хуучирсан мэдээ: 2018.06.05-нд нийтлэгдсэн

Мөнгөн усны хаягдлын агуулахтай танилцана

Мөнгөн усны хаягдлын агуулахтай танилцана

Дэлхийн байгаль хамгаалах өдөр болон Монгол Улс биологийн олон янз байдлын конвенцид нэгдсэний 25 жилийн ой өнөөдөр /2018.06.05/ тохиож байгаа. Үүнтэй холбоотойгоор “Төв Азийн орнуудын хими, биологийн хог хаягдлын менежментийг бэхжүүлэх замаар эрсдэлийг бууруулж, аюулгүй байдлыг бэхжүүлэх төсөл”-ийн зөвлөлдөх уулзалт боллоо. Уулзалтаар Европын холбооны “CABICHEM” консорциумын мэргэжилтнүүд бүсийн хэмжээнд хэрэгжүүлэх төслөө танилцуулж, Монголд химийн болон биологийн хог хаягдлын менежментийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, мөн туршлагын талаар хэлэлцэв.

Энэ удаагийн уулзалтад Европын холбооны “Хими, биологи, цацраг идэвхт болон цөмийн эрсдэлийг бууруулах санаачилгын бүсийн төсөл”-ийг хэрэгжүүлэх зөвлөх багийн төлөөлөгчид болон Монголын талын энэ чиглэлийн байгууллагууд оролцлоо. Тухайлбал, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Био аюулгүй байдлыг хангах үндэсний хороо, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн, Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (МХЕГ), Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ) болон хог хаягдлын менежментийн чиглэлээр ажиллаж байгаа аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцсон юм.

Уулзалт гурван өдөр үргэлжлэх бөгөөд зөвлөх багийн гишүүд  энэ сарын 7-нд ОБЕГ-ын дэргэдэх мөнгөн усны хаягдлын агуулах, эмнэлгийн болон биологийн хог хаягдлын менежментийн байгууламж, ‘Нарангийн энгэр’ хогийн цэг зэрэг газраар явж, бодит байдалтай танилцах юм байна.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж