Сингапурт болох хоёр удирдагчийн уулзалтын бэлтгэл хангагдаж байна

Хуучирсан мэдээ: 2018.06.05-нд нийтлэгдсэн

Сингапурт болох хоёр удирдагчийн уулзалтын бэлтгэл хангагдаж байна

Сингапурт болох хоёр удирдагчийн уулзалтын бэлтгэл хангагдаж байна

АНУ, Хойд Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалт болоход долоо хоног үлдлээ. Зохион байгуулах баг уулзалт болох газраас авахуулаад хэн хэн уулзалтад байх, хаана суух, оройн хоол, өдрийн хоол, Дональд Трамп архи хэрэглэдэггүй тул хоёр удирдагчдыг үг хэлэхэд хундаганд юу хундагалах, ямар бэлэг солилцох, хэн төлбөрийг гаргах зэрэг олон асуудлыг жин тан болгохоор ажиллаж байна.

Хоёр удирдагчийн уулзалтын дипломат үйл явцыг бүгдийг урьдчилан тооцоолж дэглэсэн байх ёстой. Үүнд, өндөр дээд хэмжээний уулзалтад хамгийн өндөр статустай хүн нь хаалгаар түрүүлж ордог бол энэ удаагийн уулзалтад хоёр хаалгатай өрөө сонгож асуудлыг шийдвэрлэх, мөн хоёр удирдагч хэд алхаад камерын өмнө ирж зураг авахуулахыг хүртэл урьдчилан тооцоолсон байх ёстой.

Аюулгүй байдлыг хангах нь гол асуудлын нэг. Зохион байгуулагч орны хувьд Сингапур зам тээвэр, олон нийтийн байгууламж дахь аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээнэ. Хоёр орны хувьд төрийн тэргүүн нарын аюулгүй байдлыг дээд зэргээр ханган ажиллах юм. АНУ-ын ерөнхийлөгч гадаад орны айлчлалд хувийн лимузин, нисдэг тэрэг, нууц албаны ажилчид гээд нүсэр бүрэлдэхүүнтэй явдаг бол Хойд Солонгосын удирдагчийн хувьд гадаад оронд төрийн айлчлал хийсэн туршлага тун бага. 2011 оноос төрийн эрхийг удирдаж байгаа түүний хувьд Сингапур улс хамгийн хол айлчлах газар нь болж байна.

Хойд Солонгосын зүгээс айлчлалын зардлыг өөр орноор төлүүлэх хүсэлт гаргасан байгаа. Учир нь, Пёнгчаны өвлийн олимпод Өмнөд Солонгосын тал удирдагч Ким Жон Ун, түүний эгч, бусад албаны төлөөлөгчдийн зочид буудал, хоол, тээврийн зардалд нийт 225,000 ам.долларыг Засгийн газраасаа төлсөн юм. Гэсэн ч амралтын өдрүүдээр бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар хэлэлцсэн Шангри-Лагийн яриа хэлэлцээнд Сингапурын Батлан хамгаалах яамны сайд Нг Енг Хен Хойд Солонгосын төлөөлөгчдийн зарим зардлыг даахад Сингапурын засгийн газар бэлэн байгаагаа уламжилжээ. Гэхдээ яг ямар зардлыг даах нь одоогоор тодорхойгүй байна.

Эх сурвалж: NY Times

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж