Хуучирсан мэдээ: 2018.06.05-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

Панамын шигшээ баг

Панамын шигшээ баг

“Орос-2018” хөлбөмбөгийн ДАШТ эхлэхэд 10 хоног үлдлээ. Мэдээллийн NEWS агентлаг ДАШТ-нд оролцох 32 улсын шигшээ багийн танилцуулгыг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Панамын шигшээ багийг танилцуулж байна.


  • Дасгалжуулагч: Эрнан Дарио Гомес
  • Шигшээ багийн ахлагч: Роман Торрес
  • Шигшээ багтайгаа хамгийн олон тоглосон: Габриел Гомес 143 тоглолт
  • Шигшээ багийнхаа төлөө хамгийн олон гоол оруулсан: Луис Техада, Блас Перез хоюулаа 43 гоол
  • ФИФА-н чансаа: 2018 оны тавдугаар сарын байдлаар 55
  • ДАШТ-нд оролцсон байдал: анх удаа
  • ДАШТ-нд үзүүлсэн амжилт: анх удаа

Орос хүрэх замд:

Анх удаагаа алтан дагины төлөөх өрсөлдөөнд оролцох гэж  буй Төв Америкийн Панам улс бүсдээ Мексик, Коста-Рикагийн шигшээ багийн араас гурваар гарч эрхээ авсан. Панамын шигшээ баг эхлээд бүсийнхээ дөрөвдүгээр шатанд Коста-Рика, Ямайка боон Гайти улсуудтай өрсөлдөн хэсгийн дараагийн шатанд шалгарсан. Ингээд шийдвэрлэх тавдугаар шатанд 10 тоглолтооос гурван хожил, дөрвөн тэнцээ, гурван хожигдолтойгоор хэсгээс гарсан.

Шигшээ багийн бүрэлдэхүүн:

  • Хаалгач: Х.Пенедо (Румыны Динамо Бухарест), Х.Кальдерон (Чоррильо), А.Родригес (Сан-Франциско)

  • Хамгаалагч: Р.Торрес (АНУ-ын Сиатл Саундерс), Ф.Балой (Гватемалын Мунисапаль), А.Мачадо (АНУ-ын Хьюстон Динамо), Г.Каммингс (АНУ-ын Сан-Хосе Эртквейкс), Э.Дэвис (Словакийн ДАК 1904), Л.Овалье (Гондурасын Олимпия), Ф.Эскобар, М.Муриль (хоюулаа АНУ-ын Нью-Йорк Ред Буллз)

  • Хагас хамгаалагч: Г.Гомес (Колумбын Атлетико Букараманга), А.Купер (Чилийн Универсидад де Чили), А.Кинтеро (Перугийн Университарио), А.Годой (АНУ-ын Сан-Хосе Эртвейкс), Э.Барсенас (Мексикийн Тапачула), В.Пиментель (Пласа Амадор), Х.Родригес (Бельгийн Гент II)

  • Довтлогч: Б.Перес (Гватемалын Мунисапаль), Л.Техада (Перугийн Спорт Бойз), Г.Торрес (Чилийн Уачипато), А.Арройо (Коста-Рикагийн Алахуэленсе), И.Диас (Испаний Депортиво)

ДАШТ-ний хэсэг:

Анх удаагаа оролцож буй Панамын шигшээ баг Англи, Бельги, Тунисын шигшээ багуудтай G хэсэгт багтсан. Панамын шигшээ баг эхний хоёр тоглолтоо хэсгийн хоёр хүчирхэг баг болох Бельги, Английн шигшээ багуудтай хийнэ. Энэ удаагийн Панамын шигшээ баг нь дэлхийн аваргын анхны оноогоо авах зорилготой байгаа болов уу. Магадгүй тэдний хувьд Тунисын шигшээ баг оноо авах боломж нь байж болно. Харин Бельги болон Английн шигшээ багаас оноо салгана гэдэг боломжгүй зүйл юм.

Түлхүүр тоглогч:

Панамын шигшээ багаас онцлох тоглогч бол Чилийн Уачипато клубт тоглодог 29 настай довтлогч Г.Торрес юм. Тэр Панамын шигшээ багийн төлөө 15 тоглолтонд оролцохдоо есөн гоол оруулж байсан бөгөөд хоёр гоолыг дэлхийн аваргын сонгон шалгаруулалтанд оруулсан.  

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж