Оросын ерөнхийлөгч Владимир Путин Австрийн Вена хотод айлчлал хийж буй. Путин Австрийн нэгэн телевизэд өгсөн ярилцлагадаа Европын холбоо улс орнуудыг салган бутаргаж байна гэсэн бодлоо авч хаяхыг хүсч байна. Европын холбоотой хамтарч ажиллахыг хүсч байгаагаа илэрхийлжээ.
Тэрээр ‘Австрийн иргэд ч бусад европын холбооны улс орнууд ч гэсэн энэ бодлоо авч хаях хэрэгтэй. Бидний зорилго салан бутаргах биш. Европын холбоотой хамтарч ажиллахыг хүсэлтэй байна. Учир нь Европын холбоо бол бидний худалдааны хамгийн том түнш’ гэжээ.
Путин Оросын алт, валютын нөөцөө еврогийн 40 хувьтай байлгаж, еврогийн тогтвортой байдал зэргийг Путин санал болгож байгаа юм. Евроскептик гэсэн тодотголтой европын зарим улс төрийн намуудтай хамтран ажиллах тухай асуухад Путин ‘яахаа мэдэхгүй төөрөгдөлд орсон хүмүүстэй хамтарч ажиллах тийм ч сайн зүйл биш’ гэжээ. Түүнчлэн ‘Манай улс төрийн нам, эвсэл, бүлэг, хөдөлгөөнүүд Европын орнуудтайгаа улс төр, намын түвшинд холбоотой байх нь чухал’ хэмээн онцолжээ. Путин Австрид хийх айлчлалынхаа хүрээнд Австрийн канцлер Себастьян Курз, дэд канцлер Хайнц-Кристиа́н Штра́хе нартай уулзах юм.
т. занданмядаг