Амиа алдсан бүсгүйн хэргийг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2018.06.05-нд нийтлэгдсэн

Амиа алдсан бүсгүйн хэргийг шалгаж байна

Амиа алдсан бүсгүйн хэргийг шалгаж байна

Эх үрсийн баярын өдөр Эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/-д амаржаад тав хонож байсан эмэгтэй цонхоор үсэрч амиа хорлосон харамсалтай хэрэг гарсан байна. Амиа алдсан бүсгүй 27 настай, тавдугаар сарын 26-нд төрсөн байжээ. Уг хэрэг 2018 оны зургадугаар сарын 1-ний орой 18.00 цагийн үед болсон байна. Амиа алдсан эмэгтэй сахиуртай байсан бөгөөд хэрэг гарах үед сахиур нь унтаж байсан байна. Болсон явдлыг нягтлан шалгаваас ар гэрийн ямар нэг дарамт шахалт байхгүй, хүүхэд нь эрүүл саруул төрсөн, юуны учир ийн амиа хорлох болсон нь тодорхойгүй байгаа юм байна.

Хэргийн талаар Нийслэлийн цагдаагийн газрын олон нийттэй харилцах албаны дэд дарга Н.Баатархүүгээс тодруулахад ‘Энэ хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж  байна. Хэргийг шалгах  ажиллагаа үргэлжилж байгаа учраас  тодорхой мэдээлэл өгөх боломжгүй’ гэлээ. Хэргийн талаар тодорхой мэдээллийг албаныхан өгөхгүй гэсэн ч ар гэрийхэн болон ойр дотны хүмүүс нь амиа хорлох ямар нэг дарамт байхгүй гэдгийг мэдэгдээд байгаа аж. 

Н. ГАНБАТ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж