Ван Гогын уран зураг 8.3 сая доллароор зарагджээ

Хуучирсан мэдээ: 2018.06.05-нд нийтлэгдсэн

Ван Гогын уран зураг 8.3 сая доллароор зарагджээ

Ван Гогын уран зураг  8.3 сая доллароор зарагджээ

Голландын нэрт уран зураач Винсент Ван Гогын 1882 онд зурсан анхны бүтээлүүдийн нэг болох Дунай мөрний загасчдын торыг хэлхэж буй эмэгтэйчүүдийн аж байдлыг харуулсан бүтээлийг Парисын дуудлага худалдаагаар долоон сая франкаар заржээ.  Тэрээр энэ зургийг зурж байхдаа 29 настай байжээ. Голландын Гааг хотын эмэгтэйчүүдийн аж байдлыг зургаар дүрсэлсэн энэ гайхалтай бүтээлийг Америкийн уран зураг сонирхогч, цуглуулагч эрхэм худалдаж авсан байна. Нэрт зураач Ван Гогын уран зургууд цаанаа л нэг өвөрмөц, утга учиртай, тансаг байдаг билээ.

Дуудлага худалдааг зохион байгуулагч Францис Брайст “Ван Гогын уран зургуудыг та тийм ч олон олж харахгүй. Түүний бүтээлүүдийг уран зураг сонирхогч, цуглуулагч эсвэл тоотой хэдэн музейгээс л олж харна. Ван Гогын бүтээлүүд үнэ цэнэтэй байдаг учраас ийм үнэд хүрэх нь гарцаагүй зүйл” гэжээ.

Винсент Ван Гогын уран зурагнуудаас бүхий л өнгө төрхийг харж болно.  Түүний уран зургуудаас хамгийн сүүлд буюу 1990-ээд оны дунд үед дуудлага худалдаагаар ‘The Garden at Auvers’ нэртэй зураг 10 сая ам.доллароор зарагдаж байжээ.

T. Занданмядаг 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж