Хойд Америкийн Үндэсний хоккейн лиг (NHL)-н стэнлийн цомын төлөөх финалын цуврал тоглолт үргэлжилж байна. Өнөө өглөө Вашингтон Капиталс багийн талбайд хоёр багийн цувралын дөрөв дэх тоглолт болж талбайн эзэн 6-2 харьцаагаар Вегас Голден Найтс багийг буулгаж авснаар цувралын тэргүүллээ баталгаажуулж чадлаа.
Энэ өдөр талбайн эздээс Ти.Жей.Оши, Д.Смит-Пелли, Ж.Карлсон нар эхний үед гоол оруулсан. Талбайн эздийн гоолын цуврал хоёрдугаар үед ч үргэлжилж М.Кемпни энэ плэй-оффын хоёр дахь гоолоо өөрийн нэр дээрээ бүртгүүлсэн. Ингээд шийдвэрлэх гуравдугаар үед М.Кемпни, Б.Коннолли нар тус бүр нэг гоол оруулсан бол зочин баг Вегас Голден Найтс багаас Ж.Нейл, Р.Смит нар тоглолтын гуравдугаар үед нэг гоол оруулснаар тоглолт өндөрлөсөн.
Вашингтон Капиталс баг талбайдаа маш итгэлтэй тоглож тоглолтыг давамгайлж чадсан. Ти.Жи.Оши энэ өдөр нэг гоол, хоёр дамжуулалт, Е.Кузнецов дөрвөн дамжуулалт өгсөн бол Н.Бекстрём гурван дамжуулалт өгчээ. Тэгвэл хаалгач Б.Холтбю нийт 30 цохилтын 28-г нь аюулгүй болгож багаа ялалтанд хөтөлсөн юм. Ийнхүү Вашингтон Капиталс баг стэнлийн цомыг хүртэхэд ганцхан хожил үлдэж байна.
Б.БЯМБАБАЯР