Төсвийг дураараа захиран зарцуулах боломжгүй болно

Хуучирсан мэдээ: 2018.06.05-нд нийтлэгдсэн

Төсвийг дураараа захиран зарцуулах боломжгүй болно

Төсвийг дураараа захиран зарцуулах боломжгүй болно

Төсвийн байнгын хорооны хуралдаан товлосон цагаасаа нэлээд хоцорч эхэллээ. Хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Энэ хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Учрал санаачилсан бөгөөд төсвийн зарлагын норм, нормативыг тогтоон мөрдүүлэх, түүнийг уян хатан хэрэгжүүлэх заавар журам тогтоох зорилготой аж.

Энэхүү нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Төсвийн тухай хуулийн 24.6-д шинээр “Төсөв захирагчийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний урсгал болон хөрөнгийн зардлыг төлөвлөх, санхүүжүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийн хяналт хийхдээ дараах зүйлсийн аль тохирохыг үндэслэнэ” гэсэн заалт нэмж оруулахаар тусгасан байна. Дээрх заалтыг Төсвийн тухай хуульд оруулснаар төсвийг дураараа захиран зарцуулах үйлдлийг хааж, норм нормативыг нэвтрүүлэх зорилготой юм.

Ингээд байнгын хорооны гишүүд зарчмын зөрүүтэй санал хураалт явуулж, хуулийн төслийг дэмжив. Төсвийн байнгын хороо өнөөдөр хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд дараагийн асуудлаа хаалттай горимоор хэлэлцэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж