Хатан хаан Элизабет Ханхүү Харри, Меган нарт өгсөн хуримын бэлэг олонд ил боллоо. Харри, Меган нарын хуримын өдөр Гэгээн Жоржийн сүм болон Виндзор шилтгээнд болсон оройн хүлээн авалтын арга хэмжээнд ирэхдээ зочдыг ямар нэгэн бэлэг авчрахгүй байхыг Кенсингтон ордны албанаас мэдээлж байсан. Хосууд ч Сассэксийн Гүн, Гүнгийн авхай болсноо үл харгалзан найз нөхөд, дэмжигчдээс уламжлалт бэлэг өгөхийн оронд мөнгөө буяны байгууллагад нь хандивлахыг хүсч байгаагаа зарласан.
Тэгвэл Хатан хаан хандив өгсөнгүй. Харин хосуудад өөрийн Сандрингам эдлэнгээс Йорк зуслангийн байшингаа бэлэглэсэн байна. Энэ нь хатан хааны Сандрингамийн харш байрладаг эзэн хааны гэр бүлийн гишүүд амьдардаг эдлэн юм.
Сассэксийн Гүн, Гүнгийн авхайн шинэ эдлэнгийн түүх 19-р зууны төгсгөлтэй холбогдох гэнэ. Учир нь VII Эдвард хаан уг эдлэнгийн харшийг 1893 онд өөрийн хүү, эзэн хаанаар залгамжлагч V Жоржид бэлэглэж байжээ. Харри, Меган нар одоогоор Кенсингтон ордны гол сууц Ноттингам зуслангийн харшид амьдарч байгаа. Энэ нь тэдний амралтын өдрүүдээ өнгөрүүлэх буйдхан газар нь болж байна.
Хааны гэр бүлийн намтар бичигч Данкэн Ларкомбийн хэлж байгаагаар Хатан хаан гэр бүлийн гишүүддээ угаас эдлэнгээсээ бэлэглэдэг уламжлалтай гэнэ. Хатан хаан өөрийн хоёр дахь хүү Хунтайж Андревт Саннингхил Парк, том хүү Хунтайж Чарлездаа Биркалл эдлэнг, ач хүү Хунтайж Уиллиам, Кэте Миддлотон нарт Норфолк дахь Анмер Холл эдлэнгийн харшийг бэлэглэж байжээ.
Эх сурвалж: Harpers Bazaar