МАН-ын бүлэг өчигдөр үдээс хойш хаалттай хуралдахаар товлосон ч гишүүдийн ирц хүрээгүй учраас хуралдааныг хойшлуулсан. Тус намын бүлгийн хуралдаан өнөөдөр болж магадгүй гэлээ. Бүлгийн хуралдаанаар арилжааны банкуудыг дахин санхүүжүүлэх хуулийн төслийг хаалттай хэлэлцэх байсан юм.
Банктай холбоотой тоо, баримтууд яригдах учраас хаалттай хэлэлцэж байна гэдгийг бүлгийн гишүүд хэлж байгаа юм. Хууль батлагдсанаар банкуудыг дахин хөрөнгөжүүлэх эрх зүйн шинэ орчин бий болох бөгөөд төслийг Засгийн газраас нууцын зэрэглэлтэй УИХ-д өргөн барьсан юм. Банкуудад өөрийнх нь хөрөнгө дутагдах үед яаж эрх зүйн санхүүжилт үзүүлэх вэ гэдгийг тодорхой болгох аж. Арилжааны банкуудад 500 орчим тэрбум гаруй төгрөгийн өөрийн хөрөнгийн дутагдал байгаа гэж өнгөрсөн долоо хоногт чуулганы хуралдаанаар хаалттай хэлэлцсэн юм.
Ш.ОЧ