Ньюс хөтөч: “АА Койн” цахим мөнгө танилуулна

Хуучирсан мэдээ: 2018.06.05-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: “АА Койн” цахим мөнгө танилуулна

Ньюс хөтөч: “АА Койн” цахим мөнгө танилуулна

ХОТЫН ЦАГ АГААР

Үүлэрхэг. Оройдоо бороо шиврэнэ. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 16-18 градус дулаан байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

08.30

  • Нийслэлийн засаг даргын тамгын газар болон Дэлхийн Банк Нийслэлийн цаг уурын өөрчлөлтөнд дасан зохицсон зам, тээврийн салбарын хөрөнгийн менежментийн чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна. Гарын үсэг зурах ажиллагаа Нийслэлийн Хотын захиргааны байрны Б зааланд болно. Холбоо барих утас: 9977 8587

09.00

  • ЮНЕСКО-ийн Бээжин дэх Төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Монгол улсын Шинжлэх ухааны Академи хамтран эрдэм шинжилгээний ажилтан, их, дээд сургуулиудын багш нарт зориулсан ёс зүйн сургалтыг маргааш зохион байгуулна. Сургалт ШУА-ийн 3 дахарт эхэлнэ. Холбоо барих утас: 98119897
  • Өнөөдөр дэлхийн байгаль хамгаалах өдөр тохиож байгаатай холбогдуулан Төв азийн орнуудын хими, биологийн хог хаягдлын менежментийг бэхжүүлэх замаар эрсдлийг бууруулж, аюулгүй байдлыг бэхжүүлэх төслийн зөвлөлдөх уулзалт Corporate зочид буудалд эхэлнэ. Холбоо барих утас: 99041612 99153766
  • Азийн Орнуудын Цахим Мөнгө, Блокчайн Бизнес Эрхлэгчдийн Холбооны гишүүн компани болох МСС Клауд ХХК-ийн шинээр гаргаж буй “АА Койн” цахим мөнгөний танилцуулах үйл ажиллагаа Шангри-Ла Зочид Буудалд зохион байгуулагдана. Энэхүү уулзалтад Азийн шилдэг цахим мөнгө гаргагчид мөн олборлогчид оролцож, байр сууриа илэрхийлнэ.

10.00

  • Барилга, хот байгуулалтын яамны хурлын танхимд ‘Барилгын зах зээлийн өнөөгийн байдал ба эрэлт нийлүүлэлт’ сэдвээр хэвлэлийн бага хурал болно.

10.40

  • 100 айл дахь барилгын материалын зах болон төрийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд нүүж эхэлсэнтэй холбоотойгоор НИТХ-ын дарга С.Амарсайхан болон ажлын хэсэг газар дээр нь ажил байдалтай танилцана. Холбоо барих утас : 91110023

 14.30

  • ‘Дотоодын үйлдвэрлэл-төрийн худалдан авалт’ үзэсгэлэн, семинар, хэлэлцүүлэг МҮХАҮТ-ын Их танхимд болно. Холбоо барих утас: 8001-9000

ТӨРИЙН ОРДОН

 09.00

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд эхэлнэ. Хэлэлцэх асуудал:

  • Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Авто замын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Автотээврийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2017.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/;
  • “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх чиглэлээр Монголбанкнаас 2017 онд зохион байгуулсан ажлын талаарх Монголбанкны Ерөнхийлөгчийн мэдээлэл;
  • Бусад.

10.00

Төсвийн байнгын хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд эхэлнэ. Хэлэлцэх асуудал:

14.00

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд эхэлнэ. Хэлэлцэх асуудал:

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан  “Их Эзэн Чингис хаан” танхимд:

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж