Ч.Сайханбилэг II эмнэлэгт хүргэгдэж, мэс засалд орохоор болжээ

Хуучирсан мэдээ: 2018.06.04-нд нийтлэгдсэн

Ч.Сайханбилэг II эмнэлэгт хүргэгдэж, мэс засалд орохоор болжээ

Ч.Сайханбилэг II эмнэлэгт хүргэгдэж, мэс засалд орохоор болжээ

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн бие муудаж, өнөөдөр /2018.06.04/ үдээс хойш сайд нарын II эмнэлэгт хүргэгджээ.  Биеийн байдал нь хүндэрсэн учраас хорих 461-р ангийн эмч нарын зөвлөгөөнөөр орж, яаралтай мэс засалд оруулах шаардлагатай болсон учраас ийнхүү эмнэлэгт хүргэгдсэн байна.

Энэ талаар түүний өмгөөлөгч Л.Данзанноровоос тодруулахад “Манай үйлчлүүлэгчийн биеийн байдал нь хүндэрч, мэс засалд орох шаардлагатай гэж хорих 461-р ангийн эмнэлгийн эмч нарын зөвлөгөөнөөс шийдвэр гаргасан. Ямар ч гэсэн II эмнэлэгт хүргэгдэж, эмчилгээ хийгдэж байна. Өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэсэн юм.

Өмнө нь өмгөөлөгчийнх нь зүгээс Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн биеийн байдал муу байгааг харгалзан, гадуур байцаагдах хүсэлтийг илэрхийлээд байсан ч шүүх хүлээж аваагүй юм.

Дашрамд сануулахад, Ерөнхий сайд асан С.Баяр мөн сайд нарын хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж