ОХУ-ын цахим худалдааны ассоциацийн тэргүүн Артем Соколов хэлэхдээ гар утасны апп болон QR код ашиглан худалдаа хийх орчныг бүрдүүлж, хөхиүлэн дэмжих хэрэгтэй гэлээ.
“Цахим худалдаа буюу e-commerce-ийг нэвтрүүлэхэд хэд хэдэн сул тал бий. Нэгдүгээрт, бэлэн мөнгөөр гүйлгээ хийдэггүй. Оросын цахим худалдааны эргэлтийг Хятадынхтай харьцуулахад асар зөрүүтэй тоо гарна. Хятадад цахим худалдааны шимтгэл 0,35 хувь буюу бараг шимтгэлгүй гэсэн үг. Харин Орост бизнесээсээ хамаарч 1,6-гаас 3 хувьтай байна” хэмээн Артем Соколов РИА Новости-д өгсөн ярилцлагадаа хэллээ.
Хятадын цахим худалдааны дийлэнх нь гар утасны апп болон QR код ашиглан хийж байгааг тэр онцолсон байна. Тиймээс картны хэрэглээ ихээхэн хумигдаж байгаа гэжээ. Гар утасны апп болон код ашиглан гүйлгээ хийх нь худалдан авагч өөрийн мөнгөөр худалдан авсан хэрэгслээр /гар утсаар/ хийж байгаа учраас ямар нэг тусгай төхөөрөмж хэрэггүй нь шимтгэлд нөлөөтэйг тэр бас тэмдэглэсэн байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ