ДАШТ: ОХУ шигшээ багийн бүрэлдэхүүнээ зарлалаа

Хуучирсан мэдээ: 2018.06.04-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

ДАШТ: ОХУ шигшээ багийн бүрэлдэхүүнээ зарлалаа

ДАШТ: ОХУ шигшээ багийн бүрэлдэхүүнээ зарлалаа

Ирэх долоо хоногийн Пүрэв гариг буюу зургадугаар сарын 14-нд эхлэх хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох шигшээ багийн бүхэлдэхүүнээ ОХУ Ням гаригт /2018.06.03/ зарлалаа.

Багийн бүрэлдэхүүнд:

Хаалгачид: Игорь Акинфеев (ЦСКА), Владимир Габулов (‘Брюгге’, Бельгия), Андрей Лунев (‘Зенит’)

Хамгаалагчид: Владимир Гранат (‘Рубин’), Сергей Игнашевич (ЦСКА), Федор Кудряшов (‘Рубин’), Илья Кутепов (‘Спартак’), Андрей Семенов (‘Ахмат’), Игорь Смольников (‘Зенит’), Марио Фернандес (ЦСКА)

Хагас хамгаалагчид: Юрий Газинский (‘Краснодар’), Александр Головин, Алан Дзагоев (хоёул ЦСКА), Александр Ерохин, Юрий Жирков, Далер Кузяев (бүгд ‘Зенит’), Роман Зобнин, Александр Самедов (хоёул ‘Спартак’), Антон Миранчук (‘Локомотив’), Денис Черышев (‘Вильярреал’, Испания).

Довтлогчид: Артем Дзюба (‘Арсенал’, Тула), Алексей Миранчук (‘Локомотив’), Федор Смолов (‘Краснодар’).

Өмнө яригдаж байснаас эцсийн шалгаруулалтаас хаалгач Сослан Жанаев, хамгаалагч Роман Нойштедтер, Константин Рауш, хагас хамгаалагч Александр Ташаев, довтлогч Федор Чалов нар багтаагүй байна. ОХУ-ын баг Саудын Араб, Египет, Уругвайтай нэг зонд байгаа юм.

Хөлбөмбөгийн ДАШТ зургадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 15-ны хооронд ОХУ-ын 11 хотод /Москва, Калининград, Санкт-Петербург, Волгоград, Казань, Нижный Новгород, Самара, Саранск, Ростов-на-Дону, Екатеринбург, Сочи/ зохиогдоно.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж