Явган зорчигчдод зориулсан гарцыг нэмнэ

Хуучирсан мэдээ: 2018.06.04-нд нийтлэгдсэн

Явган зорчигчдод зориулсан гарцыг нэмнэ

Явган зорчигчдод зориулсан гарцыг нэмнэ

ОХУ-ын замууд дээрх явган зорчигчийн гарцыг нэмэхээр яригдаж байна хэмээн “Известия” сонин мэдээлснийг РИА Новости дамжууллаа.

Шинэ гарцуудыг орон сууцны байруудын ойролцоо, мөн хүүхдийн тоглоомын талбайн дэргэд байгуулах юм. Ингэхдээ гарцын зам дээрх тэмдэглэгээг 10 см өндөр байхаар хийх бөгөөд ингэснээр жолооч нар зайлшгүй хурдаа сааруулж, явган зорчигчдын аюулгүй байдлыг хангана хэмээн төсөл боловсруулагчид үзэж байгаа ажээ.

Төслийг Оросын Стандартын хорооны дэмжлэгтэйгээр боловсруулж байгаа бөгөөд “Удобная дорога” нэртэй юм. Төслийн баримт бичгийг энэ оны эцэс гэхэд боловсруулж дуусган 2019 онд хэрэгжүүлж эхлэх тооцоотой байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж