Монгол Улсын үндэсний соёлын үнэт өв болох монгол бөхөө дэлхийн дээд амжилтын Гиннесийн номд бүртгүүлэхээр 4096 бөхийг нэгэн зэрэг барилдуулахаар болсон билээ. Монголын түүхэнд тодоор үлдэх уг арга хэмжээний бүртгэлийн нээлтийн ёслол өнөөдөр Монгол бөхийн өргөөнд болно. Анх 2006 онд ӨМӨЗО 2048 бөх барилдуулж “Монгол бөх” гэдэг нэрээр Гиннест бүртгүүлж байсан удаатай. Харин энэ удаа монголчууд үндэснийхээ бөхийг дэлхийд үнэн зөвөөр нь бүртгүүлэхээр бэлтгэл ажилдаа хэдийнэ орсон. Уг барилдаан ирэх сарын 17-нд эхэлж, долоо хоног үргэлжлэх юм.