Г.Отгонцэцэг хүрэл медаль хүртэв

Хуучирсан мэдээ: 2018.06.04-нд нийтлэгдсэн

Г.Отгонцэцэг хүрэл медаль хүртэв

Г.Отгонцэцэг хүрэл медаль хүртэв

Жүдо бөхийн Европын цомын аварга шалгаруулах тэмцээн Испанийн Мадрид хотод зургадугаар сарын 2-3-ны өдрүүдэд боллоо. Тус тэмцээний анхаарлын төвд байсан бөхчүүдийн нэг бол Казахстаны жүдо бөхийн шигшээ багийн тамирчин Г.Отгонцэцэг юм. Түүнийг жиндээ түрүүлнэ гэж хүлээж байсан ч хүрэл медаль хүртлээ. 

Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн бөхчүүдийг тэргүүлэн барилдсан Г.Отгонцэцэг эхний тойрогт хийлж, Испани, Израйлын бөхчүүдийг ялж, хагас шигшээд үлдсэн юм.

Тэрбээр Испанийн Лаура Мартинест иппонгоор ялагдсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд Белгийн Софи Жураг ялснаар медалийн тавцанд зогслоо.

Казахстан улсаас Европын цомын аварга шалгаруулах тэмцээнд найман эмэгтэй жүдоч барилдсан ч Г.Отгонцэцэг ганцаараа медаль хүртжээ.  Хагас жил орчим барилдаагүй байсан Г.Отгонцэцэг дахин дэвжээндээ гарснаа энэхүү тэмцээнээр харууллаа. 

2015 оноос эхлэн Казахстаны шигшээ багт очсон Г.Отгонцэцэг ‘Рио 2016’ олимпийн наадам болон 2017 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн юм. Тэрбээр Казахстаны Гавьяат тамирчин цолтой. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж