“Сонгино лиг 2018” тэмцээн нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2018.06.04-нд нийтлэгдсэн

“Сонгино лиг 2018” тэмцээн нээлтээ хийлээ

“Сонгино лиг 2018” тэмцээн нээлтээ хийлээ

Сонгинохайрхан дүүрэгт анх удаа сагсан бөмбөгийн тэмцээнийг дээд түвшний лигийн хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын санаачлага, дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна. “Сонгино лиг 2018” тэмцээний нээлт өнгөрсөн бямба гаригт Сонгинохайрхан дүүргийн Спорт хороон дээр болж, туг мандуулах ёслолоо хийлээ. Тэмцээнд тус дүүргийн хороо тус бүрээс нэг буюу нийт 32 баг оролцож байгаа юм. УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар “Сонгинохайрхан дүүргээс улс, тив, дэлхийн хэмжээний баг тамирчид гараасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Тиймээс “Сонгино лиг 2018” арга хэмжээ маань цаашид уламжлал болгон зохион байгуулагдана. Мөн хөл бөмбөгийн лигийн тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөж байна. Спортоор хичээллэх нь хурд, тэсвэр тэвчээрийг бий болгохын зэрэгцээ хурдтай сэтгэж сурдаг. Тиймээс дүүргийнхээ залуусыг спортоор дамжуулах хөгжүүлэх зорилгоор энэхүү тэмцээнийг санаачлан зохион байгуулж байна” гэлээ. Мөн тэрбээр Сонгинохайрхан дүүрэгт спортоос гадна хүүхэд залуусын дунд англи хэлний болон үндэсний ёс зан заншлыг түгээн дэлгэрүүлэх үүднээс олон ажлыг санаачлан хэрэгжүүлж байна.

“Сонгино лиг 2018” тэмцээний нээлтийн арга хэмжээний үеэр сагсан бөмбөгийн спортыг хүүхэд залуусын дунд түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлэн Монголын Үндэсний Сагсан бөмбөгийн холбооны Монголын шигшээ багийн дасгалжуулагч Ш.Сэдбазар өөрийн гарын үсэгтэй дурсгалын бөмбөгийг Д.Сумъяабазар гишүүнд дурсгалаа.  Залуусыг чөлөөт цагаа зохистой өнгөрүүлэх, бие бялдарыг нь чийрэгжүүлэх, спортоор дамжуулан зөв хүмүүжил олгох зорилгоор зохиогддог тус тэмцээнийг Монголын Үндэсний Сагсан бөмбөгийн холбооны шүүгч нар мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулан, шүүн явуулж байна.

“Сонгино лиг 2018” тэмцээнд зориулан шилдэг тоглогчийн цомыг зохион байгуулагчдын зүгээс хийлгэжээ. Уг цомыг долоо хоног бүр баг хамт олноо хошуучилсан тамирчиддаа гардуулж байна. Энэ өдөр мөн өөрийн зүгээс тэмцээнд хүрэлцэн ирсэн бүх хүүхдэд гарын бэлгээ өглөө. Тэмцээн долдугаар сарын 7-ны өдрийг хүртэл Сонгинохайрхан дүүргийн спорт цогцолбор дээр явагдах юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж