УИХ-дахь МАН-ын бүлэг үдээс өмнө хуралдаж арилжааны банкуудыг дахин санхүүжүүлэх хуулийн төслийг хаалттай хэлэлцсэн юм. Тэгвэл үргэлжлүүлэн дээрх асуудлаар яг одоо хаалттай хуралдаж байна.
Банктай холбоотой тоо, баримтууд яригдах учраас хаалттай хэлэлцэж байна гэдгийг бүлгийн гишүүд хэлж байгаа юм. Тус хууль батлагдсанаар банкуудыг дахин хөрөнгөжүүлэх эрх зүйн шинэ орчин бий болно гэдгийг УИХ-ын гишүүн Я.Содбаатар тодотголоо. Өөрөөр хэлбэл, банкуудад өөрийнх нь хөрөнгө дутагдах үед яаж эрх зүйн санхүүжилт үзүүлэх вэ гэдгийг тодорхой болгох аж. Арилжааны банкуудад 500 тэрбум гаруй төгрөгийн өөрийн хөрөнгийн дутагдал байгаа гэнэ. Энэ дутагдлыг хэрхэн нөхөх төлөвлөгөөг банкуудаас Монголбанканд ирүүлжээ.