АНУ-ын Хөдөлмөрийн бирж Америкийн ажилгүй иргэдийн тоо өнгөрсөн тавдугаар сарын судалгаагаар 3.8 хувиар буурсан гэжээ. 1969 оноос хойших үзүүлэлтүүдээс хамгийн бага түвшинд хүрсэн нь энэ юм. 2000 онд ажилгүйдлийн тоо хамгийн бага түвшинд хүрсэн үзүүлэлттэй гарсан байна. Програм хангамжийн ICIMS компанийн ахлах эдийн засагч Жош Райт ‘Зөв талаараа буурсан. Хөдөлмөрийн зах зээлд ажилгүй хүмүүс шинээр олноор гарч ирж байсан. Ажил олгогчид үүнийг маш сайн олж харсан” гэжээ.
Өнгөт арьст хүмүүсийн ажилгүйдлийн тоо өмнөх онуудтай харьцуулахад бага зэрэг буурсан үзүүлэлттэй гарсан талаар дэлхийн эдийн засагчид тайлбарлаж байна. Нөгөөтэйгүүр, шинэ ажлын байр өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Бизнес эрхлэгчид ажилчдаар цангаж байна гэж хэлэхэд болохоор байгаа аж.
Африк-америк, Ази-Америкчуудын дунд ажилгүйдлийн түвшин харилцан адилгүй буурч байна. Түүнчлэн боловсрол муутай ажилчдын ажилгүйдлийн тоо буурсан ба, өсвөр насны хүүхдүүд ч цагийн ажил хийх боломж их байгаа гэнэ. Өнгөрсөн жилийн хувьд 16- 19 насны ажилгүйдлийн түвшин 14.1-12.8 хувь хүртэл буурсан байна.