Мэргэжлийн талбайн теннисний энэ оны хоёр дахь “Их дуулга” болох Францын нээлттэй тэмцээн Парист өндөрлөхөд долоон өдрийн тоглолт үлдлээ.
Тэмцээний эмэгтэйчүүдийн хосын төрөлд өрсөлдсөн АНУ-ын эгч дүүс Винус Уильям, Серена Уильямс нар шөвгийн наймд үлдэж чадсангүй. Тэд өчигдөр Словений А.Клепас, Испанийн Мартинез Санчэз нарт хожигдон хосын төрлийг өндөрлүүллээ.
Одоогоор хосын төрөлд дөрвөн хос шилдэг наймд үлдээд байна.
АНУ-ын алдарт теннисчин, энэ жил 37 настай Винус ганцаарчилсан төрлийн эхний тойрогт Хятадын тамирчинд хожигдсон юм. Тэгвэл тэр дүү Серенагийн хамт хосын тоглолтод өрсөлдсөн ч шилдэг наймд үлдэж чадсангүй.
Харин 2017 онд охинтой болсон ч дахин талбайдаа эргэн ирсэн Серена Францын нээлттэй тэмцээний ганцаарчилсан төрөлд хүчтэй өрсөлдөгч гэдгээ харуулсаар байна. Тэрбээр Чех, Австрали, Германы хүчтэй өрсөлдөгчөө хожиж, дөрөвдүгээр тойрогт үлдээд байгаа. Тэгвэл өнөө шөнө ОХУ-ын Мария Шараповатай тоглох юм. Хоёр теннисчний хожсон нь шилдэг наймд үлдэнэ.