“Оюутан цагдаа” нар жуулчдын аюулгүй байдлыг хангаж ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2018.06.04-нд нийтлэгдсэн

“Оюутан цагдаа” нар жуулчдын аюулгүй байдлыг хангаж ажиллаж байна

“Оюутан цагдаа” нар жуулчдын аюулгүй байдлыг хангаж ажиллаж байна

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн цагдаагийн газар, Монголын Оюутны холбоо хамтран “Оюутан цагдаа-2018”  хөтөлбөрийг дөрөв дэхь жилдээ зохион байгуулж байна. Энэ жил 10 их дээд сургуулийн нийт 36 оюутан шалгарч, хууль эрх зүй, аялал жуулчлал, гадаад хэлний хоёр өдрийн сургалтанд хамрагджээ. “Оюутан цагдаа” нар энэ сарын 1-ний өдрөөс нийслэлийн түүх соёлын дурсгалт газар болон жуулчид  төвлөрдөг газруудад ажиллаж эхэлжээ.

Тус хөтөлбөрийн хүрээнд “Оюутан цагдаа” нар жуулчдад эрх зүйн тусламж үзүүлэх, тэднийг гэмт хэрэг, халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлэх, зөвлөгөө, мэдээлэл өгөх, нийслэлийн  түүхэн дурсгалт газруудыг тайлбарлан таниулах зорилготой.

Сүүлийн дөрвөн жилд “Оюутан цагдаа” арга хэмжээний үеэр гадаадын жуулчидтай холбоотой хэрэг зөрчил 42 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

Б.Мөнгөнтуул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж