Мото спортын хамгийн шилдэг уралдаан болох motoGP уралдааны 2018 оны ДАШТ-ний 6 дахь гараа өнгөрсөн амралтын өдрүүдэд Италийн Флоренц дахь Скарпериад боллоо. Тус гараанд дэлхийн 3 удаагийн аварга “Дукати” багийн Испани Х.Лоренцо 41 мин 43.230 сек-н амжилтаар түрүүлж энэ улирлын анхны түрүүгээ хүртлээ. Мөн “Ямаха” багаас явснаас хойш 2 жилийн дараа анх удаагаа түрүү байранд орж байгаа нь энэ ажээ. Тэрбээр уралдааны дараа “Дукати багтай хүртсэн энэ түрүү нь маш онцгой байлаа” хэмээн шинэ багийнхаа өмнөөс хүртсэн анхны түрүү байрныхаа тухай сэтгэгдлээ хуваалцсан байна.
Харин энэ өдөр 3-р байранд багтаж шагналын тавцан дээр гарсан motoGP уралдааны домогт тамирчин “Ямаха” багийн Итали тамирчин В.Росси 16 оноо авч өөрийн карьертаа 5000 дахь оноогоо авсан байна. Энэ нь motoGP уралдааны түүхэнд 5000 оноонд хүрсэн анхны тамирчин болгож байна. Өдгөө 39 настай В.Росси 2000 оноос motoGP уралдаанд оролцож эхэлсэн бөгөөд энэ хугацаанд 7 удаа дэлхийн аварга цол хүртэж байсан.
Италийн гранпригийн онооны бүсэд багтсан тамирчид:
- Jorge Lorenzo (Spa/Ducati) 41mins 43.230secs
- Andrea Dovizioso (Ita/Ducati) +6.370secs
- Valentino Rossi (Ita/Yamaha) +6.629secs
- Andrea Iannone (Ita/Suzuki) +7.885secs
- Alex Rins (Spa/Suzuki) +7.907secs
- Cal Crutchlow (GB/LCR Honda) +9.120secs
- Danilo Petrucci (Ita/Ducati Pramac) +10.898secs
- Maverick Vinales (Spa/Yamaha) +11.060secs
- Alvaro Bautista (Spa/Ducati) +11.154secs
- Johann Zarco (Fra/Yamaha Tech3) +17.644secs
Б.Бямбабаяр