НБА-н 2017-2018 оны аваргын төлөөх тоглолт үргэлжилж байна. Өнөө өглөө Окландын “Ораклэ Арена” ордонд хоёр багийн цувралын 2 дахь тоглолт болж талбайн эзэн Голден Стэйт Уорриорс багийн ялалтаар өндөрлөлөө. Ингэснээр талбайн эзэн Голден Стэйт Уорриорс баг цувралыг 2-0 харьцаатай тэргүүлж эхэллээ.
Өнөөдрийн тоглолтонд талбайн эзэд тоглолтын санаачлагыг авсан бол Леброноор удирдуулсан Кливленд Кавальерс баг маш хангалтгүй тоглож байсан. Талбайн эздээс С.Карри гайхалтай байж 33 оноо, 7 самбар, 8 дамжуулалт өгсөн бол К.Дюрант 26 оноо, К.Томпсон 20 оноо, Ж.МкГей 12 оноо авсан бол сэлгээнээс Ш.Ливингстон 10 оноо авч багтаа тус хүргэсэн байна. Харин тэдний өрсөлдөгч Кливленд Кавальерс багаас Л.Жеймс 29 оноо, 13 дамжуулалт өгч, 9 самбар авсан. Мөн К.Лаву 22 оноо, 10 самбар, Ж.Хилл 15 оноо, Т.Томпсон 11 оноо авсан ч хожил авахад хангалтгүй байлаа. Энэ өдөр Кливленд Кавальерс багаас гарааны тоглогчдоос гадна 8 тоглогч сэлгээнээс тоглосон ч Голден Стэйт Уорриорс багийг ялах хэмжээнд тоглож чадсангүй. Ийнхүү цувралын эхний хоёр тоглолтонд ялагдсан Кливленд Кавальерс баг талбайдаа тоглолтыг эргүүлэх зорилготой очиж байна.
Б.БЯМБАБАЯР