Б.Хурц хариу хүлээсээр сууна

Хуучирсан мэдээ: 2018.06.04-нд нийтлэгдсэн

Б.Хурц хариу хүлээсээр сууна

Б.Хурц хариу хүлээсээр сууна

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц БНСУ-д Элчин сайдаар томилогдон очно гэдэгтээ итгэл тасралтгүй хүлээсээр байна. Энэ нь Монголын талаас “ОК” болсон гэсэн үг бололтой. Байсхийгээд БНСУ-ыг зорьдог тэрбээр эдүгээ суурин, “томоотой” байж зөвшөөрлөө хүлээж байгаа бөгөөд бидний сайн мэдэхгүй, хэний ч анхаарлыг тэгтлээ татахгүй “том, жижиг” бизнесийн ажлаа цэгцэлж дуусаад байгааг эх сурвалж өгүүлсэн юм.

Хилийн дээс алхахын өмнө, ажлаасаа тэртэй тэргүй улс төрийн шалтгаанаар огцрохоо мэдэж байсны хувьд “мина дэлбэлсэн”, санасан үр дүндээ ч хүрсэн түүний хувьд наанаа Элчингээр явсан эсэх чухал биш мэт боловч цаанаа түүн шиг чухал хүлээлт үгүй байгаа нь анзаарагдах болсон. Мөн эх сурвалжийн мэдээлснээр түүнд ойрын үед БНСУ-ын талаас хариу ирж мэдэхээр байгаа юм байна.

Т.Дорж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж