Японд аялах эрхийн эзэд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2018.06.04-нд нийтлэгдсэн

Японд аялах эрхийн эзэд тодорлоо

Японд аялах эрхийн эзэд тодорлоо

“Аялалд гаръя” урамшуулалт хөтөлбөр гуравдугаар сарын 26-наас  тавдугаар сарын 31-нийг дуустал 2 сарын хугацаанд Монгол орон даяар амжилттай хэрэгжлээ.

Япон улс руу аялах эрхээр аймаг бүрээс 1, Улаанбаатар хотоос 9, нийт 30 хэрэглэгч тодорч, СУПЕР БЭЛГИЙН ЭЗЭД өнөөдөр эрхийн бичгээ гардан авлаа. Тус 30 хэрэглэгч Япон орноор 5 өдрийн турш аялж, мэргэжлийн сумогийн Нагоя башёг үзэх юм. Мөн энэхүү урамшуулалт хөтөлбөрийн хүрээнд нийт 120 хэрэглэгчид 100.000, 200.000 төгрөгийн шатахууны эрх, 100.000, 200.000 RedPoint онооны эрхийн бичгийн эздийг тодруулж 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийг хамарсан 150 хэрэглэгчийг хамарсан орон даяарх хөтөлбөр амжилттай хэрэгжлээ. Энэ үеэр НИК ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Наранбат ‘Өнгөрсөн жил бид ‘Замд гаръя’ урамшуулалт хөтөлбөрийг Монгол орон даяар хэрэгжүүлж 12 prius C автомашиныг гардуулсан. Энэ жилийн ‘Аялалд гаръя’ урамшуулалт хөтөлбөрөөр аймаг бүрээс аяллын эзэд болон бусад шагналын эздийг тодруулснаараа онцлог байлаа.

Аялалд гаръя’ урамшуулалт хөтөлбөрийн эзэд маань тун удахгүй буюу долдугаар сард аялалдаа гарцгаана. Одоогийн байдлаар бид RedPoint bazaar арга хэмжээг орон даяар явуулж хэрэглэгчдэдээ 90 хүртэл хувийн хямдралтай үнээр бараа бүтээгдэхүүн авах боломжийг олгож байна’ хэмээв.

Ингээд Япон улсад аялах эрх авсан эздийн сэтгэгдлийг хүргэе. Япон улсад аялах эрхийн эзэн Б.Одончимэг ‘Би Петровисын байнгын үйлчлүүлэгч. Өмнөх ‘Замд гаръя’ урамшуулалт хөтөлбөрөөр машин авах гээд чадаагүй юм. Заавал энэ удаа Япон явна даа гэж бодож байсан ч Япон явах эрхийн бичиг авна гэдэгтээ итгэхгүй байсан. Хүмүүс залгаад баяр хүргэхээр нь л итгэсэн. Маш их баяртай байна. ‘Петровис’ группийн хамт олондоо баярлалаа” гэлээ.

Харин Завхан, Ховд, Дундговь аймгаас ‘Аялалд гаръя’ эрхийг авсан иргэд ирж амжаагүй учир тэдний гэр бүлийн төлөөлөл урамшууллыг авсан юм. 

ЯПОНД АЯЛАЖ БАЙГААГҮЙ

Хан-Уул дүүргээс тодорсон аялах эрхийн эзэн С.Пүрэв-Очир: 

Би өнгөрсөн хугацаанд ийм том эрхийн эзэн болж үзсэнгүй. Өнөөдөр сэтгэл өндөр байна. 69 насандаа монгол түмний очихыг хүсдэг Япон улсад аялах боллоо. Би Хэнтий аймгийн хүн. Гэхдээ сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод амьдарч байна. Энэ удаа Хан-Уул дүүргээс энэ эрхийг авлаа. “Аялалд гаръя” хөтөлбөрийг зарласны дараа 20 мянган төгрөгөөр шатахуун авдаг байсан. Гэтэл аялах эрхийн эзэн боллоо. 

ХИЛЭЭ ХАМГААЛЖ ЯВАА ХҮҮ МААНЬ АЯЛЛЫН ЭРХ АВЛАА

Завхан аймгаас тодорсон эрхийн эзэн Э.Болд-Эрдэнийн ээж Я.Энхтуяа:

Хилийн цэргийн хошууч цолтой хүү маань Япон улсад аялах эрхийн эзэн боллоо. Хүү маань Завхан аймгийн Тэс сумаас ирж чадсангүй. Миний хүү таван удаа 20 мянган төгрөгөөс дээш шатахуун авсан гэсэн. Ээж нь өмнөөс нь урамшууллыг нь аваад маш их баярлаж байна. Энэхүү хөтөлбөрийг иргэдийн дунд зарласан компанийн хамт олонд талархаж байна. Миний хүү хилээ хамгаалаад 10-аад жил болж байна. Эхнэр нь багш мэргэжилтэй, хоёр хүүхэдтэй. Аймгаас ганцхан эрхийн эзэн тодруулахад хүүгийн маань аз ивээлээ. Олон хүнийг баярлуулж байгаа энэ сайхан үйлс нь улам улам дэлгэрэх болтугай.  

МАНАЙ ГЭР БҮЛЭЭС ИЙМ ТОМ ЭРХИЙН  ЭЗЭН ТОДОРЧ БАЙГААГҮЙ

Дундговь аймгаас сонгогдсон А.Дэлгэрмаагийн эгч А.Нямсүрэн:

Манай дүү ‘Петровис’-ын байнгын хэрэглэгчийн нэг. Өдөр бүр 20 мянган төгрөгөөр шатахуун авдаг гэсэн. Гэтэл аяллын хөтөлбөрийн эрхийн эзэн болчихлоо. Би дүүгийнхээ өмнөөс их баяртай байна. Манай гэр бүлээс ийм том урамшуулал авч байсан тохиолдол байхгүй. Би өөрөө Японд амьдарч байсан. Үнэндээ тэнд байгаа иргэд сүмо бөхийг тийм ч амархан үзэж чаддаггүй. Ховор боломжийн нэг байдаг. Би ч үзэж чадалгүй байсаар ирсэн. Миний дүү үнэхээр сайхан мэдээ дуулгалаа. Аймаг бүрээс нэг хүн гэхээр гайхмаар. Энэ хөтөлбөрийг зарлаж, олон иргэдийг баярлуулж байгаа “Петровис”-ийн хамт олонд маш их баярлалаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж