Супер баатрууд газар дээр биеллээ олов уу

Хуучирсан мэдээ: 2018.06.04-нд нийтлэгдсэн

Супер баатрууд газар дээр биеллээ олов уу

Супер баатрууд газар дээр биеллээ олов уу

Бид өөрсдийгөө супер баатар мэтээр төсөөлөх дуртай, харин комик ном бидэнд сар бүр тийм төсөөлөлд умбах боломжийг олгодог. Дэлхийд комик уншдаг хүмүүсийн дундаж нас 25 байдаг аж. Энэ ч утгаараа бид өөрсдийн дуртай супер баатрын дүрд хувирах ховорхон боломж энэ үеэр гардаг гэхэд болно.

Тэгвэл жил бүр зохион байгуулагддаг ‘The MCM Comic Con 2018’ наадам Английн Лондон хотын ExCel центрт зохион байгуулагджээ. Комик номын баатрууд газар дээр биеллээ олов уу гэлтэй тус наадамд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн комик номын хорхойтнууд ирснээс гадна өөрийн хамгийн дуртай супер баатрынхаа дүрд хувирсан олон мянган хүмүүс нэгэн дор цугларчээ. Бидний сайн мэдэх Хүн Аалз, Бетмен, Супермен, Авенжерсийн баатрууд гээд маш олон баатрууд, комик номын дүрүүдийг  эндээс харах болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж