Урлагийн тайзаа улс төрийн амьдралаар сольсон дуучин Нара буюу М.Нарантуяа 2016 оны сонгуульд өвдөг шороодсоноос хойш хувийн амьдралдаа нэлээд анхаарч байгаа. Тэрбээр үйлчилгээний бизнест хөл тавьж, ресторан ажиллуулахын хажуугаар зөгийн балны аж ахуй эрхэлдэг болжээ.
Ирэх 2020 оны УИХ-ын сонгуульд “даагаа нэхнэ” гэдгээ мэдэгдсэн түүнийг шүүмжлэл, магтаал энэ тэнцүү дагадаг. Харин энэ удаад Нара сошиал сүлжээгээрээ дамжуулан шүүмжлэгч нарын амыг ‘алгаджээ”. Тэрбээр өөрийн твиттер хуудаснаа “Хүний мууд дурлаж өнгөрсөн баларсныг сөхөж ул шагайж явдаг гаруудаа та нарыг өмхий амаараа орчныг бохирдуулж байхад би үүрээс үд болтол ажиллаж, байгаль дэлхийгээ чадахаараа сэргээж явдаг юм аа. Намайг яаж ч харлуулах гэсэн үнэн бол би мөрөөрөө хөдөлмөрөөрөө амьдралаа босгож яваа хүн” гэж жиргэжээ.
Т.НОМИН