Жокович дунд шөвөгт шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2018.06.04-нд нийтлэгдсэн

Жокович дунд шөвөгт шалгарлаа

Жокович дунд шөвөгт шалгарлаа

Францын нийслэл Парис хотноо үргэлжилж буй мэргэжлийн талбайн теннисний Их Дуулга тэмцээний дунд шөвөгийн төлөөх тоглолтууд үргэлжилж байна. Өнгөрсөн оны Уимблидоноос хойш Их Дуулга тэмцээний дунд шөвөгт шалгарч чадаагүй байгаа Сербийн алдарт теннисчин Н.Жокович Испаний Ф.Вердаског 6-3, 6-4, 6-2 харьцаатай хожиж шилдэг 8-д шалгарлаа. Болгарын Г.Димитровыг буулгаж аваад байсан Ф.Вердаско экс дэлхийн №1 Н.Жоковичид төдийлөн хүчтэй эсэргүүцэл үзүүлж чадаагүй бөгөөд 9 гэйм л авсан юм.

Ф.Вердаског буулгаж авсан Н.Жокович карьертаа хамгийн өндөр амжилтаа үзүүлж буй 25 настай Итали залуу М.Чеккинатой тоглоно. Италийн М.Чеккинато өөрийн карьертаа Их Дуулга тэмцээний 1-р шатыг давж үзээгүй байсан бол Францын Их Дуулга тэмцээнд шилдэг 8-д шалгараад байна.

Тэгвэл Азийн №1 теннисчин Японы К.Нишикори 4-р шатанд Австрийн залуу теннисчин Д.Тимд 4 сет тоглож 6-2, 6-0, 5-7, 6-4 харьцаатай хожигдож тэмцээнээ өндөрлүүлээд байна. К.Нишикори бэртлийн улмаас 2017 оны Америкийн нээлттэй тэмцээн, 2018 оны эхний Их Дуулга болох Австралийн нээлттэй тэмцээнийг өнжөөд энэ оны анхныхаа Их Дуулга тэмцээнд оролцсон юм.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж